“Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг амжилттай зохион явууллаа.

      Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тав тухтай аюул осолгүй хүргэх үүднээс  Цагдаагийн ерөнхий газар,  Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль,  Билгүүн тулга жолооны курстэй хамтран улс,  хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын жолооч нарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэсэгчилсэн сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа.

     Сургалтад хот, хөдөөгийн нийт 45 аж ахуйн нэгж байгууллагын 620 орчим инженер, техникийн ажилтан, жолооч нар хамрагдсан бөгөөд зохион байгуулагч байгууллагуудаас оролцсон алба хаагч нар улс, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон   гарч буй зам тээврийн осол, хэргийн талаар, зорчигч тээвэрлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар болон төрөөс баримталж буй  бодлого шийдвэрүүд, учирч буй бэрхшээлүүд, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон өндөр ач холбогдол бүхий сургалт боллоо.   

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.