“ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

      Хууль зүйн сайд Д.Дорлигжав “ Зөрчлийн тухай хууль”-ийн төслийг Улсын их хурлын дарга З.Энхболдод өргөн барив.Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан.

      Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ. Хуулийн төсөлд зөрчлийн талаарх ойлголтыг өргөжүүлж, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба шийтгэл хүлээлгэхээр заасан үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцохоор заажээ. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа, хамтран үйлдэх, гарцаагүй байдал, зөрчил үйлдсэн хугацаа, зөрчил үйлдсэн газар, шийтгэл хүлээх этгээд, гэмт хэрэг ба зөрчлийн шинжтэй үйлдлийг нэгэн зэрэг гаргасан үед ял оногдуулах, шийтгэл хүлээлгэх зэргийг тодорхойлсон байна.

 

Эх сурвалж/Zaluu.com

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.