2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын цагийн шинэ хуваарийг мөрдөж эхэлнэ

Улаанбаатар хотод 1,2 сая гаруй иргэн амьдардгаас  70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцож, тухайн хэсгийн хөдөлгөөн эрс удааширдаг байна. Мөн нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын 11-11 төвд цагийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг цөөнгүй ирүүлж байсан юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны “Эрх шилжүүлэх тухай” 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлэхээр заасан.
Үүний дагуу нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гарган Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут-аас эхлэхээр өөрчлөлт орууллаа. Төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу  8 цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарахаар өөрчилж 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөхөөр боллоо

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.