“Такси-зогсоол” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

     Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хамтран “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага”  MNS 5122-2013 улсын стандартын таксийн үйлчилгээг таксийн зогсоолоос авах тухай заалтын хэрэгжилтийг хангуулах,  Улаанбаатар хотод нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан таксийн зогсоолын ашиглалтыг сайжруулах, таксийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах,  таксийн зогсоолоос таксийн үйлчилгээг авч үйлчлүүлэхийг иргэдэд сурталчлах, үйлчилгээг хэвшүүлэх зорилгоор  “Такси-зогсоол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь 2015 оны 02 дугаар  сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажлын 10 хоногийн хугацаанд  явагдана.

       Таксийн зогсоолын ашиглалтыг сайруулах ажилд нийтийн таксийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж, байгууллага хамтран оролцох бөгөөд удирдамжид зааснаар Энхтайваны өргөн чөлөөн дэх ТБД андууд худалдааны төвөөс Зүүн 4 замын хоорондох /ТБД андууд, Голомт картын төв, Улаанбаатар их дэлгүүр, Мөнгөн завъяа, Түргэн тусламж 103-ын уулзвар, Хүч худалдааны төв/, Төв номын сан, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төвийн нийт 9 таксийн зогсоолд Замын цагдаагийн байцаагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч, аж ахуйн нэгжүүд хамтран хяналт тавьж   ажиллах юм.

       Иймд хувиараа такси эрхэлдэг жолооч нарт хандаж хэлэхэд такси үйлчилгээ авах гэсэн иргэдийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож авах боломжгүй тул такси үйлчилгээний байгууллагуудад хандан, албан ёсоор таксийн үйлчилгээ эрхлэх эрхтэй болж нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан таксийн зогсоолуудаар үйлчлүүлэх боломжтойг, иргэд та бүхэн нийслэлийн тээврийн газрын зөвшөөрөлтэй таксийг албан ёсны зогсоолоос авч үйлчлүүлэн аюулгүй байдлаа хангахыг  анхааруулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.