Нарантуул ОУХТөв, Дэнжийн-1000 зах руу амралтын өдрүүдэд буухиа автобус явна

     “Сар шинэ”-ийн баяр  болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны  01 дүгээр сарын  28-ны өдрийн  А/74 тоот захирамжаар “Авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 01 дүгээр сарын 31,  02 дугаар сарын 07, 14-ний “Бямба” гарагуудад, сондгой тоогоор төгссөн бол  2015 оны   02 дугаар сарын 01, 08, 15-ны “Ням” гарагуудад  өглөөний 1000 цагаас 2000 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцох”-оор заасан.

     Мөн уг захирамжаар, орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж  түгжрэл саатал үүсдэг учраас Дэнжийн 1000, Нарантуул олон улсын худалдааны төв рүү буухиа автобус явуулахаар болсон. Үүний дагуу 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний амралтын өдөр буухиа автобус явж эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын  07, 08, 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас нийтийн тээвэр явах юм байна.

     Эрхэм иргэд Та бүхэн цомхон цаг зав, мөнгө хэмнэх боломжийг чухалчлан аль болох өөрийн гэрийн ойр байрлах,“Сар шинэ”-ийн өргөсөн  худалдаагаар үйлчлүүлэх боломжтой. Хаягуудыг дурдвал:     

-Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааний төв.

        -Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн  гудамж.

       -Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбай.

       -Баянгол дүүрэгт Лион тауэр.

     -Хан уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5”  ХХК, “ Home Plaza”-ий-н дотор талд, “Улаанбаатар импекс” ХХК,

     -Сонгинохайрхан дүүрэгт “Сийлбэр”  Худалдааны төв, “Сувдан төв”  зэрэг газрууд  байна.

      Замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцож, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.