18 метр урттай шинэ автобус оруулж ирэхээр болжээ

Өнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаас иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас олон хүн тээвэрлэх хүчин чадалтай,18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж ирэхээр болжээ. Тодруулбал эхний ээлжинд 20 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд шинэ учраас түлш харьцангуй бага идэх аж.

Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан Нийслэлийн тээврийг хөгжүүлэх санд нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа бөгөөд тээврийн салбарын паркийг шинэчлэх гэнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарласан юм. Үүнээс дунд багтаамжийн сонгон шалгаруулалтын тендер будлиантай болж, асуудал нь шийдэгдээгүй, үлдсэн хоёрынх нь ажил цэгцэрч, одоогоор үнэлгээг нь хийгээд дуусаж байгаа юм байна. 2015 онд нийт 70 шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (686)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.