ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт  зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна.



Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм.

Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхаарах зарим асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батсайхан мэдээлэл хүргэлээ.

Сургалт зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн сайд болон Хууль зүйн яамны харьяа агентлаг, шүүх прокурор, тагнуул болон төрийн бус байгууллагуудаас  хамтын ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлууд, цагдаагийн байгууллагын  албадын дарга нар хариуцсан ажлыг чиглэлээр анхаарах зүйлүүдийн талаар мэдээлэл хийж, шилэн дансны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах  асуудал, төсөв захирагчийн эрх, төсвийн хяналт шалгалт, хариуцлагын талаар сургалтууд явагдах юм. 

Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн  хийж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны  өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЦЕГ-ын даргаас мэдээлэл өгч, үүрэг ажлын чиглэл өгч, ЦЕГ-ын даргатай үр дүнгийн гэрээг шинээр зохион байгуулах юм.

Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.