УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР, АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ, “СМАРТ СОЛЮШНЗ” ХХК-НЫ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

       2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Смарт солюшнз” ХХК-ны хамтарсан зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд,  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож, Төлбөр хяналтын хэлтсийн дарга н.Наранбаатар, мэргэжилтэн н.Ганхөлөг, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Дэлгэрсайхан, Техник оношлогооны хэлтсийн мэргэжилтэн н.Сэргэлэн, н.Эрдэнэмөнх, “Смарт солюшнз” ХХК-ны захирал н.Солонго нар оролцлоо.   

        Зөвлөгөөнөөр, хамтран ажиллах гэрээний дагуу Авто тээврийн үндэсний төвөөс  Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулиа төлөөгүй, Torguuli.mn-д зөрчил нь бүртгэгдсэн  жолоочийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг  хийхгүй байх талаар, хяналтын камераар, “Police reader” багажаар илрүүлсэн зөрчилд авч байгаа арга хэмжээний талаар,  зориулалтын чирэгч /ачигч/ автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байгаа ажлуудын талаар, учирч буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж цаашид үйл ажиллагаагаа уялдуулан эрчимжүүлэх, хүн хүчээ нэгтгэн хамтран ажиллахаар тогтов.

     Үүнээс гадна “Police reader” багажаар илрүүлсэн зөрчил мэдээллийг, мөн түүнчлэн зөрчил гаргагч торгуулиа төлсөн тохиолдолд мэдээллийн бааз руу цаг алдалгүй, түргэн шуурхай оруулдаг болох, үйл ажиллагаагаа сайжруулж ажиллахыг “Смарт солюшнз” ХХК-д анхааруулж, тодорхой чиглэл өглөө.

     Иргэддээ Замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлэх, бусдын хөдөлгөөнд саад учруулж, хориглосон газарт тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх,  тээврийн хэрэгсэл худалдан авахдаа  Torguuli.mn-д зөрчил бүртгэгдсэн эсэх, торгуулиа төлсөн эсэхийг нарийн шалгаж авч байхыг анхааруулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (671)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.