ӨНӨӨДӨР ТАНЫ АВТОМАШИНЫ СҮҮЛИЙН ОРОН ТОО СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН БОЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО

      Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, худалдааны томоохон төв, зах орчмын замд явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, түгжрэл саатал үүсдэг. Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А74 тоот захирамж гарч автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гаригт, сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гаригт 10.00 -20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцож болох зохицуулалтыг хийхээр болсон.

   Өөрөөр хэлбэл өнөөдөр буюу 02 дугаар сарын 01-ний ням гаригийн өдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хориглох юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (789)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.