2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2014 оны алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дүгнэх “Сахилгын зөвлөгөөн” боллоо

 

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2014 оны  алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дүгнэх “Сахилгын зөвлөгөөн”  боллоо. Уг зөвлөгөөнөөр 2014 онд тус газрын алба хаагчдаас гаргасан зөрчил дутагдлууд болон  алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тус газраас хийсэн ажлууд, цаашид хийх ажлын  талаар хэлэлцэв. Мөн алба хаагчдын санал, хүсэлт, шүүмжлэлийг сонсож газрын удирдлагуудаас зохих хариуг өгсөн.

Сахилгын зөвлөгөөн дээр хэлэлцсэн асуудлуудаас цухас дурдвал:

 

Сахилга хариуцлагын талаар:

2014 онд нийт 40 алба хаагч сахилга, ёс зүйн зөрчил гаргаж ЦЕГазар, Улаанбаатар хотын цагдаагийн газар болон Замын цагдаагийн газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 18 буюу 14.5 хувиар буурсан үзүүлэлттэй байжээ. Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эрх чөлөөнд нь халдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шүүхээр ял шийтгүүлжээ.

 

Удирдлага,  зохион байгуулалтын талаар хийсэн ажлууд:

 

2014 оны 11 дүгээр сард 70 тоот “Сахилга ёс зүйн зөвлөл байгуулах тухай” тушаалаар Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн даргаар ахлуулан хэлтэс, тасгаас 12 алба хаагчийн төлөөлөл оролцуулсан  сахилга ёс зүйн зөвлөлийг  шинэчлэн байгуулсан,

 

Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэр, тодорхой төрлийн  үүрэг, ажлын зааварчилгааг тасгийн дарга, ахлах зохицуулагч нарт тухай бүр өгч үр дүнг тооцон ажилласан,

 

Леди төвтэй хамтран “Харьцаа, алба хаагчдыг идэвхжүүлэх” сэдэвт сургалт,  “Полис” Төрийн бус байгууллага, НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлөөс хамтран зохион байгуулсан  “Ёс зүй- Харилцаа” сэдэвт хичээл лекцийг мэргэжлийн багшаар хичээл заалгаж давхардсан тоогоор 400 гаруй алба хаагчийг хамруулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

  • Сүүлийн үеийн камерын системийн хувьд дэвшилтэт технологи болох нэгэн зэрэг 8 үйлдлээр   ажиллах боломжтой камерыг манай орны нөхцөлд нэвтрүүлж хэрэгжүүлэх боломжийг судалж нэвтрүүлэх,
  • Жолоочийн согтуурал шалгагч, тандагч багаж, тээврийн хэрэгслийн хурд хэмжигч багажны тоог  тус тус нэмэгдүүлэх; Тээврийн хэрэгслийн салхины шилны бууруулагч  хэмжигчээр багажаар хангах ,
  • олон нийтийн цагдаагийн ажилтныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (872)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.