ХАМГААЛАХ БҮСЭЭ ЗҮҮЖ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЦГААЯ

 

Улсын хэмжээнд 2014  онд  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас  503  /нийслэлд  138/ хүн нас барж, 1460  /нийслэлд 726/ хүн гэмтсэн бөгөөд гэмтлийн байдлыг авч үзэхэд  явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авсан байсан бол тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс хүнд гэмтэл авч амь насаа алджээ.

Нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан жолооч, тээврийн  хэрэгсэлээр зорчигчдын 5 нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан, 27 нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 19  хохирогч хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарч байна. Түүнчлэн хүүхдийн хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй байгаа нь хүүхэд өртсөн хэргийн улмаас  тээврийн хэрэгсэлээр зорчигч 159 хүүхэд гэмтэж бэртсэн тоон үзүүлэлтээс харагдаж байна. 

Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн та  Замын цагдаагийн алба хаагчаар шахуулж, шаардуулж, арга хэмжээ авахуулж байж хамгаалах бүсийг зүүлгүй, яг энэ мөчөөс эхлэн өөрсдийнхөө болон бусдын эрдэнэт амь, эрүүл мэндийг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор “хамгаалах бүс”-ийг хэрэглэж хэвшээрэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.