СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2015 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт дуудлага мэдээлэл 687-г хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн, үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18-г хүлээн авсан байна.  Алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг илрүүлэн журамлаж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Зам тээврийн осол, хэргийн улмаас 3 хүн нас барж 31 хүн гэмтсэн байх бөгөөд осолд өртөгсдөөс 10 жолооч, 6 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

Дээрх өдрүүдэд гарсан ноцтой осол хэргээс дурдвал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзварын зүүн замд амины Зил-130 маркийн автомашины жолооч Х нь Истана маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 3 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартаа хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг сэрэмжлүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.