Франц улсад 4 Монгол залуу амиа алджээ


Франц улсад ноцтой зам тээврийн осол болж 4 Монгол залуугийн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач залуус тус улсын "Caen" хэмээх хотод ажиллаж амьдардаг байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан 4 Монгол залуу тус улсын нэгэн тосгонд паркийн ажил гүйцэтгэж дуусаад буцах замдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад энэхүү ослыг гаргажээ.

Уг осол өчигдөр өглөөний 6 цагийн үед хотоос зайдуу "marcei" гэдэг тосгоны зам дээр болсон бөгөөд амиа алдсан залуусын хувьд 24-44 насныхан байсан байна.

Франц улсын хэвлэлүүд ослын улмаас гурав нь газар дээрээ амьсгал хурааж нэг нь эмнэлэгт хүргэгдсэн боловч аврагдаж чадаагүй гэх мэдээллийг өгч байна.

Ид хийж бүтээх насан дээрээ хорвоог орхисон эдгээр залуус эх орон, ээж аав, хайртай бүхнээсээ хол, харь орныг зорьж амьдрал ахуйгаа өөд нь татах хүсэл сонирхолтой явсан нь дамжиггүй.

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ мэдээллийг хүргэж байна.

Харь оронд ч гэлтгүй эх орондоо ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхэн архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Таны гарт амь нас ,гэрэл гэгээтэй ирээдүй чинь атгагдсан байдаг гэдгийг бүү мартаарай...

эх сурвалж Э.Буяа /medeelne.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (868)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.