2014 ОНД 50917 ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ УУСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОН ЖУРАМЛАГДСАН БАЙНА

     Улсын хэмжээнд 2013 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39949 зөрчил (үүнээс 22292-г Улаанбаатар хотод) илрүүлж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар 31137 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч 10092 хүнийг уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар шүүхээр 7-30 хоногоор баривчлуулсан, 2014 онд 50917 зөрчил (үүнээс 29548-г Улаанбаатар хотод) илрүүлж  40409 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч 11486 хүнийг шүүхээр баривчлуулсан нь 2014 онд улсын хэмжээнд өмнөх жилтэй харьцуулвал: илрүүлэлт 27,5%, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасалт 29,9%, баривчлуулах арга хэмжээ 14,1% өссөн, нийслэлийн хэмжээнд илрүүлэлт 32,5%,  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасалт 38,5%, баривчлуулах арга хэмжээ 23,6% өссөн  үзүүлэлттэй байна.

       Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас  2013 онд улсын хэмжээнд 423 хүн, үүнээс  8,8% буюу 37 хүүхэд,  (нийслэлд 117 хүн, үүнээс 6,8% буюу 8 хүүхэд) нас барж, 2014 онд улсын хэмжээнд  503 хүн, үүнээс 9,5% буюу 48 хүүхэд (нийслэлд 138, үүнээс 7,25% буюу 10 хүүхэд) нас баржээ.

         2013 онд улсын хэмжээнд гарсан зам тээврийн осол хэргийн  10,3% буюу 1890 нь, 2014 онд гарсан зам тээврийн ослын  8,3% буюу  1542 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан гарсан байх бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулбал 18,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

       Улсын хэмжээнд 2013 онд нийт нас барсан 423 хүний 140 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос нас барсан байх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь ангилвал:  23,6% буюу 33 нь явганаар, 22,1% буюу 31 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан,  54,3% буюу 76 нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон,    2014 онд улсын хэмжээнд нийт нас барсан 503 хүний 179 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос нас барсан байх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь ангилвал:  14% буюу 25 нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байсан, 30,1% буюу 54 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан,  55,9% буюу 100 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан.

        Мөн түүнчлэн 2013 онд улсын хэмжээнд нийт 1282 хүн гэмтсэний 23,7% буюу 304 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос  (нийслэл хотод 726 хүн гэмтсэний 25,2% буюу 304 нь, 2014 онд улсын хэмжээнд нийт 1460 хүн гэмтсэний 17,7% буюу 258 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос  (нийслэл хотод 726 хүн гэмтсэний 18,9% буюу 137 нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос) шалтгаалан гэмтсэн байна.

       Иймд Замын цагдаагийн газраас согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (868)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.