СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзэлж, хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эргүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна.

2013 оны 12 дугаар 01-нээс 2014 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд осгож амь насаа алдсан 9 тохиолдол гарсан.

Хулгай, зам тээврийн хэрэг, зөрчил, танхайрах гэмт хэргүүд зонхилон үйлдэгдэгдэж, дээрэм, булаалтын гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Өнгөрсөн оны 12  дугаар сарын хугацаанд хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг 8 бүртгэгдэн шалгагдсан.

Бүртгэгдсэн дээрх гэмт хэргүүд нь найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс архидан согтуурч маргалдсаны улмаас буюу согтуугаар үйлдэгдсэн байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө, оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатайг анхааруулж байна.

 

Салют, пиротехникийн  хэрэгсэл сэрэмжлүүлэг

Өнгөрсөн оны баярын өдрүүдэд “Очир-Ундраа”,”Протек” гэсэн 2 газарт салют болон пиротехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрлийг олгож, тухайн газрын мэргэжлийн ажилтнууд буудлагыг гүйцэтгэж байсан.

Мөн гар дээрээс худалдан авах явдлыг таслан зогсоож, хяналт тавьж ажилласнаар иргэд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол гараагүй.   

Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж байна.

Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл боруулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хураан авах ажиллагааг зохион байгуулна.

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан салют, пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн газраас худалдаж авах, мэргэжлийн хүмүүсээр буудлага хийлгэх шаардлагатай.

 

Архи согтууруулах ундааны талаар 

Нийслэлийн хэмжээнд 2014 оны 11 сарын байдлаар согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт хийж, нийт 1,532 иргэн, аж ахуйн нэгжийг Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажилласан.

Баар, караоке, шөнийн цэнгээний газар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2013 онд 774 бүртгэгдсэн бол 2014 оны 11 сарын байдлаар 827 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53 нэгжээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2014 оны эхний 11 сарын байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гарган эрүүлжүүлэгдсэнээс 533 эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан, 7 нь ЕБС-ийн сурагч байсан.

Саатуулагдсан хүний 1534 нь баар, цэнгээний газарт, 19369 нь гудамж талбайд байсан бол 7521 нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон байна.

Мөн баар, цэнгээний газарт нийт 1266 захиргааны зөрчил үйлдэгджээ. Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг газрууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатайг сэрэмжлүүлж байна. Цагдаагийн байгууллага холбогдох албадуутай хамтран хяналт, шалгалтыг чангатган ажиллаж байгаа

 

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Нийслэлд 2014 оны эхний 11  сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдож, гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирсон байна.

Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 9,8 хувиар, холбогдогч 5,4 хувиар, хохирогч 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс хүүхдийн амралтын өдрүүдэд эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ хаагуур хэнтэй нөхөрлөж юу хийж явааг анхаарах, хүүхдийг болзошгүй аюул осол, гэмт хэрэг зөрчилд холбогдох, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.

 

 УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (537)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.