НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ ЗАМД АЧААНЫ АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛТТАЙГААР ОРОЛЦУУЛАХ БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ ЗАМД  АЧААНЫ АВТОМАШИНЫ

ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛТТАЙГААР

 ОРОЛЦУУЛАХ БОЛЛОО

 

 

 

 

“Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзвараас Улиастайн гүүр хүртэл 6,6 км автозам ашиглалтад ороод удаагүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Чулуун-Овооны уулзвараас “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэл Нарны замаар зорчих ачааны автомашины хөдөлгөөнийг бүх жин нь 5 тонноос хэтрүүлэхгүй байхаар хязгаарлан, 5 тонноос их жинтэй тээврийн хэрэгслийг шинэ замаар явуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл 5 тонноос их жинтэй ачааны автомашиныг хойгуураа Чулуун овооны уулзвараас Офицеруудын ордон, Цайз зах, Дарь-Эхийн замаар, урдуураа “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гандийн гудамж, Энхтайваны гүүрний доогуур зам, Дунд голын зам, Говь ХХК-ны урд зам, Ажилчны гудамжны замаар зорчуулах шийдвэрийг Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (686)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.