Амралтын өдрүүдэд 216 согтуу жолооч хөдөлгөөнд оролцжээ

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  хүмүүс нэлээд бүртгэгджээ.

 Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр 114 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр журамлагдсан  байна.

 Мөн энэ сарын 28-ны өдөр зам тээврийн ослын нийт 282 дуудлага хүлээн авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 102 жолоочийг илрүүлэн автомашиныг журамлажээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн гурван жолоочийн буруугаас нийт зургаан хүн зам тээврийн осолд өртөж, гэмтсэн байна.

 Харин 12  дугаар сарын 27-ны өдөр 20.00 цагийн үед Яармагийн гуравдугаар буудлын замд /нэр хаяг тодорхойгүй/ явган зорчигч 50 орчим насны эрэгтэйг Форд маркийн автомашины жолооч М нь мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Уг хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (843)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.