2014.12.31ний орой зарим замуудыг хэсэгчлэн хаана

Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” арга хэмжээ 2014 оны 12 дугаар сарын 31-ний орой 21.00 цагаас эхэлж 00.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тэгвэл энэ үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Тодруулбал, Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.
Мөн Чингисийн талбайн баруун зүүн талд тээврийн хэрэгслийн зогсоолын талбай бага байдгаас жолооч нар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашинуудаа байрлуулсанаас хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул төв талбайн ойролцоо байдаг бүх зогсоолын талбайг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар болсон. Тухайлбал, Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоол зэрэг .
Түүнчлэн Нийтийн тээврийн газраас энэ өдөр шөнийн 01.00 цаг хүртэл 28 автобусаар иргэдэд үйлчлэхээр болсон.
Харин улсын дугаарын хязгаарлалт 2014 оны 12 дугаар сарын 30, 31-ны өдөр үйлчлэх бол 2015 оны нэгдүгээр сарын 01, 02-нд үйлчлэхгүй гэх шийдвэр гарчээ.
Шинэ жилийн баярын эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (542)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.