“ХАМГААЛАХ БҮС” ТҮҮНИЙГ ТА ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ!!!

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:
Хамгаалах бүсээ зүүлгүйгээр зам тээврийн осолд орсон жолооч нарын хувьд аймшигтай зүйл алга байна. Та хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд оролцоно уу.

Жолооч 80 км\цагийн хурдтай явж байгаад ямар нэгэн үл хөдлөх зүйл мөргөх үед ямар үйл явдал өрнөхийг харуулъя.

Мөргөснөөс:
- 0,026с-ийн дараа жолооч болон зорчигчид автомашины хүндийн хүчийг 30 дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээний хүч үйлчилнэ. Цаашид дараах байдлаар үйл явдал өрнөнө.
- 0,039с- Жолооч суудлын хамт хүчтэйгээр 15 см урагшилна.
- 0,044с- Жолооч цээжний хэнхэрцэг хэсгээрээ рулийг мөргөж хугална.
- 0,050с- Автомашинд болон бүх зорчигчдод тэдний хувийн жинг 80 дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээний хүч үйлчилж, хурд төдий хэмжээгээр багасна.
- 0,068с- жолооч 9 т хүчтэйгээр урд хянах хэмжилтийн самбарыг мөргөнө.
- 0,092с- жолооч болон түүний хажууд сууж яваа зорчигч нэгэн зэрэг автомашины урд салхины шилийг толгойгоороо мөргөж, тархинд үхлийн гэмлийг авна.
- 0,10с – жолооч хойшоо савахад тэр аль хэдийн үхсэн байна.
- 0,110с - автомашин хойшоо өнхөрч эхэлнэ.
- 0,113с – жолоочийн арын суудалд сууж буй зорчигч хэрвээ аюулгүйн бүсээ зүүгээгүй бол жолоочийн нэгэн адил түүнтэй нэг шугаман чиглэлд, түүнд шинэ цохилтын нөлөөлөл үзүүлж, зорчигч нэг цаг хугацаанд түүний адил үхлийн гэмтлийг авна.
- 0,150с- бүрэн чимээгүй байдал бий болж, шилний хагархай, төмрийн хугархай газарт унана.

Мөргөлдсөн газарт тоосон манан бүрхэнэ.
- 0,2 секундээс бага хугацаанд бүх юм дуусна.              

 

Хамгаалах бүсээ зүүсэн бол үүнтэй адил зам тээврийн ослын үед эрүүл амьд үлдэх боломжтой.

 

Зам тээврийн ослын үед хамгаалах бүсээ зүүсэн хүн хамгаалах бүсээ зүүгээгүй хүнээс доод тал нь 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр амьд, эрүүл үлдэх боломжтой.

 2. Жолоочийн үндсэн үүрэг
Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь:
- 2.1.2 хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

5. Зорчигчийн үүрэг
-
5.1 Зорчигч нь хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх ба мотоциклоор явахдаа хамгаалах малгай өмсөнө.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА:
Хамгаалах малгай, хамгаалах бүс хэрэглэлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон болон хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 500 рублиэр /27000 төгрөг/ торгоно.

/МУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д заасан "Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна." гэж заасан байдаг./

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.