Хоёр автомашиныг ташраар нь мөргөж, хүний аминд хүрчээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг саяхан гарсан байна. Тодруулбал, СХД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны замд “Prado” маркийн автомашин жолоодож явсан ОХУ-ын иргэн А, “Toyato Fielter”, “Toyato Platz” маркийн автомашинуудыг ташраар нь мөргөсний улмаас иргэн Ө-гийн аминд хүрч, дөрвөн хүн хүнд бэртсэн байна.
ОХУ-ын иргэн А-ийн хувьд бичиг баримтгүй, Монголд гэр бүл зохиож хараар амьдраад даруй 10 гаруй жил болж буй нэгэн ажээ. Тэрбээр жолоо барих үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн буюу 1.86 хувийн согтолттой байснаас нэгдүгээр эгнээнд түр байрлуулсан дээрх хоёр автомашиныг мөргөж, бусдын амь нас, эрүүл мэндийг хохироожээ.
Тэрбээр осол гаргасныхаа дараа автомашинаа орхин хэргийн газраас зугтах гэж оролдсон ч Замын цагдаагийн албан хаагчид түүнийг саатуулсан байна. Эл хэргийг одоо Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
/Эх сурвалж: www.eagle.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.