Энэ сард зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ сарыг “Аюул дагуулсан 12 дугаар сар” хэмээн нэрийдээд буй билээ. Учир нь шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болон гэмт хэрэг үйлдэх явдал эрс нэмэгддэг байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт энэ сарын 17-ны байдлаар зам тээврийн ослын 5801 дуудлага иржээ. Үүнээс 1392 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар осол аваар үйлдсэн байна.


Зам тээврийн ослоос болж өнөөдрийн байдлаар 261 хүн гэмтэж, таван хүн нас баржээ.
Ингээд энэ сарын 1-17-ны хооронд үйлдэгдсэн зам тээврийн ослоос цөөн баримт хүргэе.
12 дугаар сарын 2-ны өдөр. Хан-Уул дүүргийн нутаг Айдсын даваа уруудах замд “North Benz” маркийн автомашины жолооч 55 настай Б нь тархиндаа цус харваж, улмаар шон мөргөж газар дээрээ нас баржээ. Эл хэргийн тухайд жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд өвчний улмаас золгүй байдлаар амиа алджээ. Тухайн үед жолооч Б Өмнөговь аймаг руу албаныхаа машинаар ажил үүргээ гүйцэтгэж явсан байна.
12 дугаар сарын 5-ны өдөр. Сонгинохайрхан дүүрийн 24-р хорооны орчимд “Портер” маркийн автомашины жолооч Б, хоёр настай явган зорчигч У-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Бяцхан охин У-ийн тухайд ээжтэйгээ хамт явж байсан гэнэ.
12 дугаар сарын 6-ны өдөр. Сонгинохайрхан дүүрийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу 22-ын товчооны замд “Prado” маркийн автомашины жолооч А, Toyato Fielter, Toyato Platz маркийн автомашинуудыг дараалан дайрч, улмаар газар дээрээ нэг хүн нас барч, дөрвөн хүн бэртсэн хэрэг гарчээ.
12 дугаар сарын 10-ны өдөр. Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөөний замд “Тэнүүн дэлгэр” ХХК-ийн DAEWOO маркийн нийтийн тээврийн автобусны жолооч Т,  явган зорчигч 50 настай Т-г дайрч амь насыг нь хохироожээ.
12 дугаар сарын 14-ны өдөр. Сонгинохайрхан дүүрийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 119 дүгээр цэргийн ангийн хойд замд “Марк-2” маркийн автомашины жолооч Т нь “Пронтер” маркийн автомашиныг мөргөж улмаар 24 настай Д газар дээрээ нас барчээ. Мөн эл хэргийн улмаас хамт зорчиж авсан долоон хүн хүнд бэртжээ.
Одоогоор дээрх хэргүүд Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст шилжин, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас шинэ жилийн баяр болж, зам тээврийн осол аваар ийнхүү ихэсч буйтай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ингэхдээ жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. Мөн албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ ажилчиддаа хяналт тавих хэрэгтэй гэдгийг онцоллоо. Үүнээс гадна иргэд дуудлагын жолооч дуудах нь эрсдэл багатайг сануулж байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ баталгаат граж, зогсоолд байрлуулах, найз нөхдөө дуудахыг зөвлөсөн юм.

 

/Эх сурвалж: www.eagle.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (872)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.