Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 2-9 жил хоригдоно

ОХУ-д зам тээврийн осол, тэр дундаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал дэлхийн бусад улсуудтай харьцуулахад нэлээд өндөр байдаг билээ. Албан бус мэдээгээр тус улсад жилд 30 мянга орчим иргэн зам тээврийн ослын улмаас амиа алддаг гэсэн мэдээлэл бий. Тэдгээр нь ихэвчлэн согтуугаар машин жолоодох, улаан гэрлэн дохио ассан үед зам хөндлөн гарах, урсгал сөрж явах, хурд хэтрүүлэх зэргээс үүддэг байна.
Тэгвэл саяхан ОХУ-ын төрийн Дум согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагатай холбоотой нэгэн хуулийн төслийг баталжээ. Уг хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хуулиар шийтгэх заалт орсон байна.
Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 30 мянган рубль буюу 414 ам.доллараар торгох, жолоо барих эрхийг нь 1.5-3 жилээр хасах, хууль сахиулах болон төрийн албан хаагч согтуугаар машин жолоодвол тав хүртэлх жил хорих зэрэг шийтгэл хүлээлгэж байгаа билээ.
Харин шинэ хуулиар торгуулийн хэмжээ 200-300 мянган рубль буюу 2700-4100 ам.доллар болж нэмэгджээ. Түүнчлэн эхний удаа согтуугаар машин жолоодвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг доод тал нь хоёр жил хасах бөгөөд нэг жилийн дотор дахин дээрх зөрчлийг гаргавал торгууль төлөөд зогсохгүй 480 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл хүлээх юм байна. Үүний зэрэгцээ зам тээврийн ослын хохирлын хэмжээнээс хамаарч 2-9 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон гэнэ.
Хэрэв уг хуулийн төсөл Холбооны зөвлөлөөр дэмжигдэж, Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурвал 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхлэх юм байна.

/Эх сурвалж: www.eagle.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.