ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЭВЭЭРЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор Улаанбаатар хотын ачаалал ихтэй гудамж замуудад хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцож байгаа.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Нийслэлийн томоохон гудамж замуудад өргөтгөл, шинэтгэлийн ажил хийгдсэнтэй холбогдуулан зарим гудамж замыг хязгаарлалтын бүсээс хасах, цагийн хувьд өөрчлөлт оруулах зорилгоор Улаанбаатар хотын засаг даргын захирамжийн төслийг Нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцэж өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт олгосон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 12 дугаар сарын 15-ны өдөр буюу даваа гарагт хуралдах бөгөөд энэ хурлаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” авч хэлэлцэх юм байна.

Иймд одоо хэрэгжиж байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаарын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Иргэдийг төөрөгдөлд оруулсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21/27 дугаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолд өмнөх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаарын тогтоол хүчингүй болсон талаар дурьдаагүй болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.