"Аюул дагуулсан 12 дугаар сар" хэвлэлийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Шинэ жилийн баяр ойртон ирж байгаатай холбогдуулан иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, архи согтууруулах ундааг ихээр хэрэглэхгүй, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргийг тогтмол анхааруулж байгаа.
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулж, та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч баяр хавтгайрч, хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Тухайлбал өнгөрсөн 2013 оны 12 дугаар сарын байдлаар Нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн нийт 3697 осол  гарснаас хүн гэмтсэн ноцтой зам тээврийн 455 хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээр хэргийн улмаас 6 хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна. Харин өнгөрөгч оны 12 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол өнгөрөгч 12 сарын байдлаар 145 гарснаас 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байлаа.
Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.
Өнгөрөгч 2013  оны 12сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим СХДүүргийн нутаг Зүүн салааны замд суудлын автомашин жолоодож явсан М гэгч эмэгтэй нь иргэн А-г мөргөж амь насыг нь хохироосон. Тухайн жолоочийг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.61% согтолттой өөрийгөө хянах чадваргүй байсан. Түүнчлэн зөвхөн жолооч согтуугаар автомашин жолоодохоос гадна явганаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж зам талбайд осгох хөлдөх, халдлагад өртөх, гэмт хэргийн золиос болох зэрэг байдлаар иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. өнгөрөгч онд  шинэ жилийн баяраараа байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй шинэ жилийн баярын үдэшлэгээ тараад харих замдаа гудамжинд осгож амь насаа алдсан харамсалтай явдал гарсаар байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд баяр ёслолоо тэмдэглэхдээ баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулах. Тэднийг эрсдлээс хамгаалах үүргээ ухамсарлах шаардлагатай байна.
Тухайлбал: Ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг дуудан хүлээлгэж өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Та бүхний гэр бүлийн хэн нэгэн шинэ жилийн баярт оролцохоор явсан бол заавал очиж аваарай. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол хэзээч жолоо бүү барь.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.