Улаанбаатар Замын цагдаагийн газрын 2014 оны 3-р улирлын байдлаарх санхүүгийн үйл ажиллагааны товч тайлан

Тус газар нь ЦЕГ-ын даргын 71 дүгээр тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлтөөр Нийслэлийн замын цагдаагийн газар болж, 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд шилжин орсон ба нийт 354.364.827.73 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 4.507.455.231.67 төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлэн авсан.

2014 оны 3-р улирлын байдлаар /3-9 сард/ төсвийн санхүүжилт 2.248.921.500 төгрөг орсон. Үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлого 58.333.100 төгрөг оруулахаас 42.742.060 төгрөг орж , өөрийн орлогын төлөвлөгөө 15.591.040 төгрөг буюу 26,7 хувиар тасарсан байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас  гэрээний дагуу  120  алба хаагчийн цалин, санхүүжилтийг  4 сараас эхлэн тус газрын харилцах дансанд  шилжүүлэх болсон ба нийт 705,7 сая төгрөг орсоноос, алба хаагчдын  цалинд 616,1 сая төгрөг,  ажил олгогчоос төлөх шимтгэлд 12,3 сая төгрөг, шатахууны зардалд 6,6 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

2014 оны эхэнд орон нутгийн төсөвт торгуулийн хуудас, шийтгэврийн орлогоор  2.400,0 сая төгрөг оруулахаар төлөвлөгөө өгсөн боловч 7 сард дээрх төлөвлөгөөг 5.000,0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. 2014 оны 3-р улирлын байдлаар торгуулийн хуудас, шийтгэврийн орлогоор  3.643,8 сая төгрөг оруулж батлагдсан төлөвлөгөө 106,2 сая төгрөг буюу 2,1 хувиар тасарч байна. Дээрх орлогын 251,9сая төгрөг шийтгэвэрээр, 3,391,9 сая төгрөг буюу 93,1 хувь нь торгох багажаар торгосон орлого эзэлж байгаа нь МУ-н ЗГ-н 2013 оны 388-р тогтоолоор батлагдсан “Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам”-ын хэрэгжилтийн дагуу торгох төхөөрөмжийг нэвтрүүлэн ажилласантай холбоотой юм.

Урсгал зардалд нийт 2,826,2 сая төгрөг зарцуулснаас цалинд 2.472,5 сая төгрөг, ажил олгогчоос төлөх даатгалын шимтгэлд 47.7 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 256,3 сая төгрөг зарцуулсан.

2014 оны 1 сараас шугам замын байцаагч болон цагдаа зохицуулагч нарт  хортой нөхцлийн нэмэгдлийгсар бүр ажилласан цагийн бүртгэлийн дагуу олгож ирлээ.

Албахаагчдынцалинхөлс2014 оны ЗГ-ын 99-р тогтоолындагууцалин, шатлал, нэмэгдлийн тушаал шинэчлэгдэн ирсэн тул 6 сараас бүх алба хаагчдын цалинг програмд өөрчлөлт хийж олгож ажиллаа. Мөн алба хаагчдад цалингийн шинэчлэлийн тушаал, олгосон цалинг танилцуулж ажиллаа.

Алба хаагчдын албан хэрэгцээнд зориулан зургийн аппарат,  метр, планшит зэрэг хөрөнгийн зардалд 7324,7 мянган төгрөг, бичиг хэрэг 22737,5 мянган төгрөг , аж ахуйн болон барилгын засвар, бусад зардалд 50,407,2 мянган төгрөг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад гэрэл цахилгаанд 19,427,6 мянган төгрөг , цэвэр бохир ус 2073,3 мянгантөгрөг , түлш халаалтын зардалд 11532,9 мянган төгрөг, шатахууны зардалд 121,076,5 мянган төгрөг тус тус зарцуулаад байна.

Бусад байгууллагаас 86,333,4 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт орж ирснийг Нийслэлийн төрийн санд уламжлан эрх нээлгэн шагнал урамшуулалд 5700,0 мянган төгрөг, “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээний зардалд 7938,2 мянгантөгрөг, шатахууны зардалд 1694,0 мянган төгрөг, торгох багажны сүлжээний зардалд 46,026,4 мянган төгрөг,  багажны цаасны зардалд 3570,0 мянган төгрөг, теле студэд иж бүрэн камер авахад 21,000,0 мянган төгрөг зарцуулсан.

2015 оны төсвийн саналыг хүргүүлж, шатахууны зардал хүрэлцэхгүй байгаа талаар тооцоо судалгааг гарган Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн цагдаагийн газарт  тус тус танилцуулсан.Шатахууны зардал хүрэлцэхгүй байгаа, ЗГ-ын 147-р тогтоол, Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийг хангах үүднээс төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, автомашинд тавих хяналтыг сайжруулж Автобаазаас засварт орсон автомашины судалгааг гаргуулан 4 сараас эхлэн шатахууныг хэмнэлттэй зарцуулах ажлыг хийж ажиллаж байна.

Тус газар нь 1994 онд ХЛТА ХХК-с 30ш суурин станц, 100 ширхэг гар станц авахаар гэрээ байгуулж 9960,0 төгрөгийн төлбөр хийгдсэн боловч авч чадаагүйн улмаас үүссэн авлагатай ба өглөггүй болно.

Ахмадын баярыг тохиолдуулан 202 ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэн 3647,1 мянган төгрөг зарцуулсан.

Туслах аж ахуйн чиглэлээр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах 8 га ногооны талбайг хэлтэс, тасгуудад хувиарлан өгч өөрсдийн хүчээр ашиглах боломж олгосон.

2013 оны үлдэгдэл 116 толгой мал байснаас 63 төл хүлээн авч бойжуулан, газрын даргын тушаалаар  наадмын зардалд   4 толгой мал зарлагадан 175 толгой мал байна.

Хүснэгтээр

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (868)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.