Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо

Нийслэлийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор автозам дээр эзэнгүй орхисон автомашиныг ачиж журамлах, түгжих  ажлыг зохион байгуулж байна. Журам зөрчиж бусдад саад учруулан нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарыг 60-80 мянган төгрөг торгож, журамлаж байгаа бол Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зогсох зогсоолын журам зөрчиж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардлыг машины төрөл харгалзахгүй 55000 төгрөг болгож журамд өөрчлөлт оруулсан шийдвэр гарсан байна. /30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км 1700 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцно гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (841)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.