Нийслэлийн аварга шалгаруулах “School police-Дэвжээ” тэмцээн амжилттай боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “School police” төслийн эргүүлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “School police-Дэвжээ” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явууллаа.

Эхний ээлжинд  “School police-Дэвжээ” энэ  оны 10 дугаар сарын сүүлээр  дүүрэг тус бүрт зохион байгуулагдаж, дүүргүүдээс шалгарсан 7 багийн дунд энэ долоо хоногийн даваа гарагт  “Улаанбаатар” чуулгын их танхимд амжилттай зохион явууллаа. 1 дүгээр байранд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль шалгарч цом, өргөмжлөл, 500.000 төгрөгөөр, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн 4-р сургууль шалгарч өргөмжлөл, 400.000 төгрөгөөр, 3 дугаар байранд Сонгинохайрхан дүүргийн  122-р сургууль  шалгарч өргөмжлөл, 300.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Мөн “School police” эргүүлийг  идэвхитэй сайн зохион байгуулж хэрэгжүүлж байгаа сургууль, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөлд Монголын Сурагчдын холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газрын өргөмжлөл, тусгай шагналыг олгосон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.