Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах автогражийг актална
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар шинээр спорт, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга барихтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах автогражийн нийт 12 сая 169 мянган төгрөгийн үнэ бүхий байрыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.
Акталж, данс бүртгэлээс хасч буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
д/д Хөрөнгийн нэр Хаяг байршил Ашиглалтад орсонон Балансын үнэ /төгрөг/ Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/ Үлдэгдэл үнэ /төгрөг/
1 Автограж Баянзүрх дүүрэг 16 хороо 1979 12 169 500 12 169 500 0,0
  Нийт дүн     12 169 500 12 169 500 0,0

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (671)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.