Нийслэлийн тээврийн газраас Нийслэлийн замын цагдаагийн алба хаагч нарт сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Тээврийн газрын Ачаа тээвэр, Техник технилогийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ сарын 04-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014.06.26-ны өдрийн 102 тогтоолоор шинэчлэн батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь 2014.11.03-ны өдрөөс 2014.12.03-ны өдрийг хүртлэх хугацаанд явагдах нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтанд хяналт тавих хамтарсан хяналт шалгалтын ажилтай уялдуулан Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдад журмыг танилцуулах, ачааны автомашинд олгож байгаа зөвшөөрлийн талаар мэдээлэл олгож байгаагаараа онцлог боллоо.  Сургалтанд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий Нийслэлийн Замын цагдаагийн 251 албан хаагчид оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.