Автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад иргэдийн оролцоо чухал

JCI Монгол байгууллага, Хотын захиргаатай хамтран замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц, шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форумыг 11 дүгээр 14-ний өдөр зохион байгулах гэж байна.   Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд форумын зохион байгуулагч JCI Монгол байгууллагын төлөөлөгч Л.Баттөмөр,  Нийслэлийн Тээврийн газрын дэд дарга О.Түшиг, Нийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг нар оролцлоо. Хамтарсан форумд  төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцох бөгөөд бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэнэ гэдгийг зохион байгуулагч нар онцолсон юм. Иргэд тухайн сэдвээр өөрийн саналаа илэрхийлэхийг хүсвэл 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл www.ikon.mn  сайт болон Улаанбаатар лавлах 1800-1900 дугаарт хандах боломжтой. Улаанбаатар хотын замын хөдөлгөний ачааллыг бууруулахад зөвхөн зам шинээр барих, өргөтгөх, шинэчлэх биш бодлогын түвшинд иргэдийн оролцоотой шийдвэрлэх шаардлагатай юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн удирддаг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд дээр иргэд болон судлаач нараас санал авч, хэлэлцүүлнэ гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (550)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.