Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байна

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн Хан--Уул дүүрэгт хэрэгжүүлж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, тус дүүргийн  иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн Лу.Болд, ССАЖЯ Ц.Оюунгэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Авто замын газрын дарга, Тээврийн газрын дарга, НИТХ-ын төлөөлөгчид зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хамгийн түрүүнд Концессын анхны гэрээгээр барьж байгаа Өлзийт хорооллоос шувуун фабрик чиглэлийн 9 км замын ажилтай танилцлаа. Тус замын ажил 6 дугаар сарын 20-ноос эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр "Ди Ар Жэй" компани ажиллаж байгаа юм. Одоогоор замын ажлын явц 70 хувьтай явж байна. Уг замын хөдөлгөөнийг 11 сарын 30-нд нээх төлөвлөгөөтэй байгааг гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа.
Мөн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж шинэчилж байна. Хоёр эгнээ, 9 метр өргөнтэй баригдах уг замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа юм. Нисэхийн товчооноос Биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийж  байгаагүй юм.
Энэхүү замын 1-р хэсэг Нисэхийн Шалган бүртгэх товчооноос эхэлж Морингийн даваагаар даван Биокомбинатын хойгуур, “МТ” шатахуун түгээх станцийн урдуур гарч, Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урт хоёр гүүр барьж, Шувуун фабрикийн баруун хойд айлууд хүртэлх 20.591 км юм. Харин 2-р хэсэг нь1-р хэсгийн замын 11.408 км-ээс эхэлж, Туул голыг хөндлөн гарч байгаа төмөр зам хүртэлх 2.22 км тус тус сүргэлжилж байгаа юм.Энэ ажлын хүрээнд  Бөхөг болон Түргэний гол дээр 30 метрийн урттай хоёр гүүр барьж байгаа юм. Одоогоор ажлын явц дуусах шатандаа явж байна.


Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүд замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсаны дараа Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Био комбинат, Шувуун фабрик, Туул тосгоны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тус дүүрэгт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.Тус дүүргийн иргэд нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг ихэд сайшааж, Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө зүс нэмж  байгааг хэлж байсан юм. Тэр тусмаа Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж байгаа авто замын ажлуудыг дэмжиж, хотын удирдлагуудад талархалаа илэрхийллээ. Энэ үеэр иргэд Өлзийт хороололоос хотын төврүү нийтийн тээврийг 500 төгрөгөөр явуулж, автобусыг 120 мянгатруу явдаг чиглэлтэй болгох, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ажилчдыг орон сууцжуулах, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон саналыг Хотын даргад уламжиллаа. Хан-Уул дүүрэгт автозам, цэцэрлэг сургууль, гэрэлтүүлэг, камержуулалт, эмнэлэгийн хүртээмжийн чиглэлээр олон ажил хийж байгаа бөгөөд иргэдийн хэлсэн саналыг хүлээн авч шийдвэрлэнэ гэж Хотын дарга хэллээ.
Тэрээр “Юуны өмнө бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаа Та бүхэндээ талархал илэрхийлье. Би өмнө нь Та бүхэнтэй уулзахдаа амлаж байсан зүйлүүдээ шат дараагаар биелүүлээд л явж байна. Ойрын хэдэн жил Хан-Уул дүүргийнхэн замын асуудалд санаа зоволтгүй боллоо. Одоо тус дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж, орчны тохижилт, орон сууцжуулах ажлыг хийх гэж байна. Ирэх 4 сарын 1-нээс нийтийн тээвэрт шинэчлэлт хийж, шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Хэдийгээр Өлзийт хороолол, Шувуун фабрик, Туул тосгон хотын төвөөс зайдуу байдаг ч гэсэн нийслэлийн нутаг дэвсгэрт хамаардаг нэг тал нь шүү дээ. Тийм ч учраас бид эдгээр хорооллыг хотын төвөөс дутахааргүй хөгжүүлэхийн төлөө ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.