Авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг хэлэлцэх “Хотын шийдэл” форум болно

JCI Монгол байгууллага  жил бүр олон нийтийн өмнө тулгарч байгаа асуудлуудаас онцолж, тухайн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн автомашинтай иргэдэд тулгамдаж буй замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм. 2014 онд нийслэлд баригдаж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2.5 дахин нэмэгдэж, 40.94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байна. Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч  “Хотын шийдэл” форумыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хамтарсан форумд  төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцож бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлэцээх болоод байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.