Техникийн үзлэгт хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

-Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн  га­зар, Замын хөдөлгөөний удирд­лагын төв хамтарч ажил­лах гэрээ байгуулсан гэсэн. Энэхүү хамтын ажил­­лагааныхаа та­лаар тод­руулаач?

-Хамтран ажиллах гэрээ­ний  гол зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байд­лын тухай хууль, Авто тээв­рийн тухай хуулийг сахин мөрдүүлэх, хууль завхруулж,  гуйвуулдаг жолооч нарыг багасгах юм.  Өмнө нь эдгээр төрийн байгууллагууд тус, тусдаа мэдээллийн сантай байсан. Харин одоо  мэдээллийн сан хоорондоо холбогдог болсон байгаа. Тиймээс үзлэг оношлогооны хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч, нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдэгдэж, тухайн жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн тээврийн хэрэгслийг ачих үүрэг гүйцэтгэнэ.

-Одоогоор хэчнээн тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг оношлогоонд хамрагдаагүй  байгаа вэ. Торгуулиа төлөөгүй бол үзлэг оношлогоонд оруу­лахгүй байхаар болсон гэсэн үү?

-Үзлэгт ороогүй авто­ма­ши­ныг замын хөдөлгөөнд орол­цуулахгүй. Худалдаж  ав­сан хүнийхээ нэр дээр шил­жүү­лэхгүй бол үзлэгт мөн орохгүй. Жилд хоёроос доошгүй удаа автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явагддаг байгаа. Монгол Улсын хэмжээнд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Гэвч өдөр  болгон импортоор тээврийн хэрэгсэл орж ирж байгаа. Мөн тээврийн хэрэгслийг актладаг. Тухайлбал, муудсан машиныг иргэн өөрийн биеэр ирж бүртгэлээс хасуулах ёстой. Гэтэл энэ хасалтыг хийлгэхгүй байна. Харин Улаанбаатар хотод 350 орчим тээврийн хэрэгсэл байгаа. Эдгээр тээврийн хэрэгслээс өнөөдрийн байдлаар 470 мянган техникийн үзлэг оношлогоонд орчихсон. 

-Одоогийн байдлаар тор­гуулиа төлөөгүй хэч­нээн жолооч байгаа вэ. Хуга­цаандаа торгуулиа төлөөгүй бол ямар арга хэмжээ авах юм бэ?


-Торгуулийн хуудасны ху­вьд Замын хөдөлгөөний удирд­лагын төвтэй өнгөрсөн сарын 16-аас гэрээ хийж ажилласан. Энэ хугацаанд өдөрт 120-150 тээврийн хэрэгсэл, бүртгэл шилжилт хөдөлгөөн дээр 400 гаруй,  өдөрт нийтдээ 600 гаруй тээврийн хэрэгсэл торгуулийн хуудсаа төлөхгүй байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулагдсанаас хойш 280 мянган торгуулийн хуу­дас бичсэн байгаа. Мөн удирдлагын төвөөс гэрийн хаягаар торгуулийн хуудсыг явуулдаг юм. Энэ мэт бэлэн бус торгуулийг Засгийн газрын 388 тоот тогтоолоор зохицуулж хэрэгжүүлж байгаа. Тогтоолын 4.2-т торгууль хүлээсэн этгээд 14 хоног тутам төлөөгүй тохиолдолд давтан торгоно хэмээн заасан  байгаа. Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн этгээдүүдийг 1000-10 мянган  төгрөгөөр торгоно. Торгуулиа төлөөгүй бол 20 мянган төгрөгийн торгуультай. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-т жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюул­гүй байдлын журам зөрчсөн эрүүгийн хариуцлага хүлээл­гэхээргүй  бол 1000-10 мянган  төгрөгөөр торгох, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулдаг.

-Ер нь бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхэлсэнээс хойш хэдэн зөрчил илэрсэн бэ. Торгуулийн болон эргэн төлөлтийн хэм­жээний талаар тоон мэдээ гарсан уу?

-Өнгөрсөн хугацаанд 580 мянга гаруй зөрчилд таван тэрбум 800 мянган сая төгрөгийн  торгууль ногдуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар  торгуулийн эргэн төлөлт 60 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байна. Өнгөрөгч жилүүдэд бид торгуулийн арга хэмжээг хүний хүчээр авдаг байсан. Харин  техник технологи ашиглаж эхэлснээр зөрчил илрүүлэлт торгуулийн дүн аль аль нь 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа.

-Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлөхгүй байх тохиолдол гаргахгүй биз дээ?

-Мэдээллийн санд орчихсон учраас торгуулиа заавал төлж байж, мэдээллийн сангаас хасагдана. Иймээс торгууль төлөхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Ер нь  зөрчилтэй жолооч нарыг хөдөлгөөнд оролцож байхад камераар шүүгээд гаргаад ирж байгаа. Ер нь хуулиа дээдэлж төлж байгаа хүмүүсээс гадна төлөхгүй байгаа жолооч  нар нэлээд байдаг. Тиймээс ч Авто тээврийн тухай хуульд засны дагуу техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслэлийг нийслэлийн Замын цагдаагийн газраас шууд ачиж байгаа. Гурван байгууллага хамтарч ажиллаад сар хүрэхгүй хугацаанд торгуулийн эргэн төлөлт 15-20 хувиар нэмэгдсэн.

/Эх сурвалж www.mminfo.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (550)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.