ӨНӨӨДРИЙН СЭДЭВ: ХЭН БУРУУТАЙ ВЭ?

    Өглөө гэрээсээ ажлаас их юмгүй гарсан хань маань замын ослоор нас барчихлаа. Хүү маань охин маань сургуульдаа хүрэх замдаа...Хөдөө ажлаар явсан анд минь хурд хэтрүүлснээс болоод .... Уг нь ердөө 100-хан грамм татсан байсан юм гээд... Яриад байвал гол төлөв хэт яарсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, аль эсвэл анхаарал болгоомжгүй архи дарс хэрэглэсэн жолоочийн буруугаас золгүй явдал гардаг. Мөн явган зорчигчоос ч их зүйл шалтгаална. Жолооны ард гар утсаар ярихгүй байгаад хэвшихэд л зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх том алхам болохыг хүн болгон ухамсарлахгүй байгаагаас хүний амь эрсдэх, машин техникээ эвдэх, бусдыг хохироох олон муу үр дагавар гардаг.
     Хамгаалалтын бүсээ хэрэглэж заншаад, хурдаа тохируулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй хөдөлгөөнд оролцож, явган зорчигч бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, гарцаар гараад сурчихвал зам тээврийн осолд өртөж амьс насаа алдах, бэртэж гэмтэх хүний тоо буурах хандлага бий болно.
    Манай улсад сүүлийн 15 жилд зам тээврийн ослоор 5041 хүн амиа алдаж, 11020 хүн хөгжлийн бэрхшээлтэй залуу болжээ.Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зам дээр 423 хүн нас барж, 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо баримт байна. Энэ нь өдөр бүр нэгээс илүү хүн хэн нэгэн жолоочийн буруугаас цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг . Зам тээврийн ослын 97,2 хувь нь жолоочийн 2,6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болсон гээд үргэлж өсөж байгаа энэ олон тоо юу хэлээд байна вэ? ХЭН БУРУУТАЙ ВЭ?

/Эх сурвалж: www.police.gov.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (590)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.