Өнөөдөр “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр”

      Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулан явууллаа. Уг үйл ажиллагааг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Яаралтай түргэн тусламжийн төв, “Улаанбаатар буян” ХХК, “Албан журмын даатгагчдын холбоо”, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын Оюутны холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” зэрэг газрууд хамтран зохион байгууллаа.

      Энэ өдөрлөгийн хүрээнд 2014 онд зам тээврийн осолд өртсөн 5 тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт 5 ачигч автомашин дээр байршуулж, араас нь цагдаа, даатгал, түргэн тусламж, онцгой байдлын шуурхай алба, буяны автомашин, цагдаа гэсэн дараалалтай цуваа хотын төвөөр тогтоосон маршрутын дагуу хөдөлгөөнд оролцож, олон нийтэд зам тээврийн ослын хор холбогдлыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

      Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 11:30 цагт “Драгон” төвийн урд талбай дээр болж, холбогдох байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зам тээврийн ослоор хохирогсод олон нийтэд дуу хоолойгоо хүргэж, уг талбай дээр ноцтой зам тээврийн ослын зургийн үзэсгэлэнг гаргалаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.