2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр” болгон тэмдэглэхээр боллоо.

     Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

     Энэ өдөрлөгийн хүрээнд зам тээврийн осолд өртсөн 5 тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт 5 ачигч автомашин дээр ачсан автомашин, цагдаа, эмнэлэг, шуурхай алба, эмнэлгийн автомашинууд, явган зорчигч иргэдийн цуваа өглөөний 10.00 цагт Баянзүрх дүүргийн нутаг Чулуун-Овооны аюулгүй тойргоос баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун чиглэлийн авто вокзал /Драгон төв/ орж, тэндээс “Чингисийн талбай” дээр ирнэ. “Чингисийн талбай” дээр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, иргэдэд ослоос урьдчилан сэргийлэх уриа, санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, ном, брошюр тараах ажлыг зохион байгуулна.

     Энэ үйл ажиллагаатай холбогдуулан цагдаагийн алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэгт өртсөн хүмүүст цус хандивлах “Донорын өдөр”-ийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08.30-12.30 цагийн хооронд Улсын клиникийн төв 1 дүгээр эмнэлгийн ЦССҮТөв дээр зохион байгуулна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.