ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөр­чилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийс­лэлийн Засаг даргатай зөв­шилцөн томилохоор болсон. Ингэхдээ анх удаа Цагдаагийн газрын даргыг нээлттэй сонгон шал­гаруулж, зургаан хүн нэр дэвшин цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар томилогдлоо. 

2014-10-15 нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл цагдаагийн хурандаа Ч.Болд­баа­тарт батламжийг нь гардуулан “Нийс­лэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга гэж өөрчилсөн нь нэр өөрч¬лөх төдий биш, агуулга, бүт­цийн өөрчлөлтийг давхар хийж байгаа юм. Нэр дэв­шигчид мөрийн хөтөлбөр боловс¬руулан, иргэдэд танилцуулж, олон нийтийн сүлжээгээр санал авч сонгосон нь энэ удаагийн томилгооны гол онцлог байлаа" гэж “Иргэний төлөө-Найрсаг цагдаа” хөтөл­бөрийг боловсруулан олонхийн санал аван тус албанд томилогдсон цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарт ажлын амжилт хүслээ. 

Шинэ албаа хүлээн авч байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргацагдаагийн хурандаа  Ч.Болдбаатар "Иргэдийн эрүүл, амгалан тайван амьдралын төлөө үйлчлэх найман зорилт бүхий "Иргэний төлөө-найрсаг цагдаа" мөрийн хөтөлбөрийг боловсруулан шалгаруулалтад оролцсон. Хууль сахиулах байгууллагын эрхзүйн болоод бүтэц  зохион байгуулалтын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед анх удаа сонгон шалгаруулалтааар шалгарсандаа баяртай байна. Мөн энэ хэмжээгээр хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ миний бие сайтар ухамсарлаж байгаа.  Эхний ээлжинд иргэдээр тухайн цагдаагийн ажил үүргийг дүгнүүлдэг болно. Өөрөөр хэлбэл дуудлаганд очсон цагдаа бүр иргэдээр ямар хэмжээнд үйлчилсэн болохоо дүгнүүлж байна гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын бодлого шийдвэр, нийслэлийн Засаг дарга, НИТХ-аас гаргаж байгаа эрхзүйн баримт бичгүүдэд нийслэлчүүдийнхээ тайван байдлыг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллахад онцгойлон анхаарч ажиллана" гэж ярьсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (550)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.