Дамдинсүрэнгийн гудамжны авто замын хашлага засварын ажлын талаар

Нийслэлийн замын сангийн хөрөнгийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хийж гүйцэтгэдэг билээ. Уг ажлын хүрээнд авто замын нөхөөс, хайс, хашлаганы засвар, арчлалт, гүүр хоолойн урсгал засвар, авто замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэлийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Дамдинсүрэнгийн гудамжны авто замыг 2008 онд өргөтгөн шинэчилсэн бөгөөд ашиглалтын явцад авто замын хашлагын ихэнх хэсэг нь эвдэрч, гэмтсэн байна. Энэ байдал нь авто замын зорчих хэсэг, явган хүний зам хооронд тусгаарлах байдал алдагдаж, явган зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, гудамжны өнгө үзэмж алдагдах нөхцөл болж байгаа учир уг авто замын эвдэрсэн 2400 у/м хашлагыг сольж шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Тус ажлыг хийхдээ эвдрээгүй, ашиглалтын шаардлага хангаж байгаа хашлагуудыг солиогүй болно.

Хашлага солих явцад хуулсан явган замын хавтанг буцааж нөхөн сэргээхэд төсвөөс ямар нэгэн зардал гарахгүй гэдгийг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.