Зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоолуудыг журамлана

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа явдлыг журамлах хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Уг шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.

  1. Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Дүүргийн ЗДТГ-ын ормын авто зогсоол.
  2. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, "Гурван гал" худалдааны төвийн баруун талд.
  3. Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Авто тээврийн газрын зүүн талд.
  4. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, НЗЦГ-ын урд талын зогсоол.
  5. Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Спортын төв ордон.
  6. Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Дүүргийн ЗДТГазар орчимд.
  7. Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол.
  8. Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол.
  9. Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Хангарьд ордон.
  10. Чингэлтэй дүүргийн 4 хороо, 3-н яамны орчимд.
  11. Баянгол дүүргийн 5-р хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (842)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.