Дүнжингараваас Улиастай чиглэлийн замын ажлын явцыг танилцуулж байна

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх 6 км авто замыг шинээр барих ажлыг "Хансуун зам" ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байна. Энэхүү зам ашиглалтад орсноор хотын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө, Нарны замд ачаалал өгөлгүйгээр хотын төв рүү орох боломж нээгдэнэ. Зам барилгын ажлын явц 51 хувь. Хучилтын ажил явагдаж байна. Мөн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлууд зэрэгцэн хийгдэж байна. Тус замыг 10 сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэйгээр ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (542)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.