БНСУ-ын замын хөдөлгөөнийг судлах профессорын багтай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Цагдаагийн Академийн Зам тээврийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэслэгч Пак Жун-Бом, Цагдаагийн дэд дэслэгч Жу Сон-Хён, Куукмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Кан Бён-Үн, Парламентийн хууль тогтоох судалгааны хэлтсийн судлаач, Захиргааны эрх зүйн доктор Ким Жон-Жү, SBS телевизийн хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Пак Сон-Гү, Хохирлын үнэлгээчдийн холбооны нарийн бичгийн дарга Бэк Жү Мин нарын албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй судалгааны баг манай улсын Замын цагдаагийн үйл ажиллагаа, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын хүрээнд Нийслэлийн замын цагдаагийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл, зам тээврийн нөхцөл байдлын товч танилцуулага хийсэн.

Төлөөлөгч Пак Жун-Бом хэлэхдээ бид бүхэн МУ-ын Замын цагдаагийн газрын үйл ажиллагаа, бүтцийн талаар төсөөлөлтэй боллоо. Энэхүү уулзалтыг зохион байгуулж хүлээн авсанд баярлалаа. Би БНСУ-ын Замын цагдаагийн сургалтын хүрээлэнгийн замын цагдаагийн сургалт явуулдаг ажилтан байна. Солонгос улсын хэмжээнд жилд 10 мянган цагдаа замын цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой сургалтанд хамрагддаг. Солонгос улсад Монгол улсын замын цагдаагийн үйл ажиллагаанд тохиолддог зам тээврийн ослын асуудлууд адилхан байна. Иймээс цагдаа нараа байнга сургалтанд хамруулж байх нь зүйтэй байдаг.

Манай улсад зам тээврийн осол маш их гардаг учир ослыг багасгах талаар судлах хүрээлэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Саяны танилцуулгаас Монгол улсын Замын цагдаагийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэлтэй боллоо. Ингээд Монгол улсын Замын цагдаагийн газартай хамтран ажиллахад таатай байна. Цаашид хамтран ажиллахад Солонгос улсын цагдаагийн хүрээлэнгийн ажилчид дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа.

БНСУ-ын профессорын багтай Нийслэлийн замын цагдаагийн алба хамтарч ажиллах санамж бичиг зурахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.