ӨНӨӨДРИЙН СЭДЭВ: ХҮҮХДҮҮД ХААЧСАН БЭ?

     ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон гэсэн дуудлага хоногт дунджаар 10-15, сард дунджаар 200 дуудлага бүртгэгддэг байна. 2014 оны эхний 8-н сарын байдлаар нийслэлийн цагдаагийн газрын 102 дугаарын утсанд зөвхөн насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой 1600 гаруй дуудлага ирж, хоногтоо 2-3 нь гэртээ эргэж ирээгүй, эсвэл эргэж цагдаагийн байгууллагад олдсон тухай мэдэгдэггүй гэсэн тоо баримт энэ асуудал хурцдсаныг илтгэх тоо баримт биш гэж үү. Таны хүүхэд одоо хаана явна вэ?
    Насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон тухай мэдээлэл авч гол нөхцөл шалтгааныг тодруулахад, дийлэнх нь хичээлдээ явна гэж гараад ирээгүй, гэр бүлийн таарамжгүй харьцаа, хэрүүл маргааны улмаас орон гэрээсээ дайждаг, найз нөхөдтэйгөө уулзна гэж яваад ирээгүй зэрэг асуудлууд зонхилдог юм байна.
     Насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон дуудлага 2014 оны 09 дүгээр сарын 16-ны байдлаар 191 ирсэний эрэгтэй 116, эмэгтэй 77 байна. Хоногт дунджаар 8 дуудлага мэдээлэл ирж байгаагаас хамгийн их дуудлага мэдээлэл ирсэн нь 09.01, 02-ны өдрүүдэд өсжээ.
    Мөн бага насны хүүхдүүд төөрсөн, гадаа тоглож байгаад хичээлээ тасласан, цахим тоглоомонд донтсон, эцэг, эх нь архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт нөлөөлөн гадуур тэнэх сонирхолтой болсон гээд цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон олон төрлийн шалтгаан гардаг байна. Нөгөө талаар эцэг эхдээ хэлэлгүй ар гэрийн нөхцөл байдлаас бас болж, бохь чихэр зарах, ачаа ачих, машин угаах, микро автобусанд кондуктор хийх гэх мэт ажил хийх сонирхолтой хүүхдүүд ч байдаг тухай албаны хүмүүс хэлж байна.
     Цагдаагийн байгууллагын зүгээс насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон тохиолдолд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд зарлан мэдээлж, хариуцсан нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэс эрэн сурвалжлах ажлыг зохион явуулдаг.
     Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүн дундаа цахим сүлжээгээр фээсбүүкээр иргэд өөрсдөө хүүхдээ алга болсон, эрэн сурвалжлаж байгаа тухай мэдээлэл хүргэдэг ч хүүхэд олдсоны дараа ч олсон гэсэн мэдээлэлд анхаардгүйгээс мэдээлэл тархсаар байдаг. Мөн хүүхдийг минь цэцэрлэгээс нь танихгүй хүн авч явах гэж байсан, машинд аваад явах гэж байсан гэх мэт мэдээллүүд түгээж байгаа нь нийгэмд айдас түгшүүр төрүүлэх эрсдэл дагуулж байгаад иргэд өөрсдөө зөв зүйтэй хандах хэрэгтэй юм. Энэ нэг талаас иргэдийг бас сонор сэрэмжтэй байх сэрэмжлүүлэг ч болж байна.
      Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гадаа тоглуулах, хүн ихээр төвлөрсөн газар авч явах, хичээл сургуулиас нь авахгүй зэрэг байдлаас болж төөрдөг, өсвөр насны хүүхдүүдийн хувьд тэдний зан харьцаа, нийлж нөхөрлөдөг найз нөхөд, үерхэл, чөлөөтөй цагаа хэрхэн өнгөрөөж байгаа байдал, сонирхол, амралт, зугаалга, хүүхэддээ анхаарал тавиагүй зэрэг байдлаас болж гэртээ оройтож ирэх, хонуутаар явах, тэнэх асуудалд эцэг, эх, асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

     Иргэд та хүүхэд алдсан гэсэн зурагтай мэдээлэл тархсан тохиолдолд манай нүүр хуудсанд илгээж, хэрвээ олсон тохиолдолд иргэддээ хүргэж, олдсон гэсэн тамгыг дарж, олон мянгаар тархахаас урьдчилан сэргийлж бидэнтэй хамтран ажиллан, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө сэтгэл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (718)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.