Зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж зам засварын ажил хийгдэнэ.

2014 онд хийгдэх зам засвар шинэчлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хийгдэж буй зам засварын ажлын талаар мэдээллийг хүргэе. Үүнд:

  1. БЗД, Монелийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхэд замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэж байна. /2014.08.20-с 2014.09.30-ны хооронд хийгдэнэ./
  2. ХУД, Төвийн салааны уулзвараас Сонсголонгийн гүүрний хойд хэсэг хүртэлх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014.05.15-с 2014.11.15-ны хооронд хэсэгчлэн хааж түр зам гаргаж хөдөлгөөн зохион байгуулж байна.
  3. ХУД, Яармагийн гүүрнээс хойш ТЭЦ-3-н баруун хойд уулзвар хүртэл замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2014.07.20-с 2014.11.05-ны өдрийн хооронд хийхээр төлөвлөн түр хаасан. Ажил хэвийн явагдаж байгаа.
  4. ХУД, Яармаг “Америк” сургуулийн арын зам цөмөрсөнтэй холбогдуулан зам доогуур явсан худгийн хоолойг нөхөн сэргээж, засварлахад хойд талын зорчих хэсгийг 2014.09.14-с 2014.09.16-ны хооронд бүрэн хааж урд талын зорчих хэсгээр урсгал сөрүүлэн хөдөлгөөн зохион байгуулж байна.
  5. СБД, Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 11-р хорооллын уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөний зүүн хойд уулзвар хүртэл, Сэлбийн гүүрний баруун талаас зүүн тал хүртэл зорчих хэсгийг бүрэн хаасан. Бээжингийн гудамжны зам засварын ажил нь 2014.04.30-с 2014.10.30-ны хооронд хийгдэх юм.
  6. СБД, Бээжингийн гудамж ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөтэй уулзвар хүртэл замын хучилтыг 2014.09.19-с 2014.10.01-ний өдөр хүртэл хийхээр төлөвлөгдсөн тул замыг хэсэгчлэн түр хаана.
  7. СБД, Гэндэнгийн гудамж, UB Mart худалдааны төвөөс Япон улсын ЭСЯ-ны уулзвар хүртлэх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2014.09.09-с 2014.09.25-ны хооронд хийгдэж байгаа тул хэсэгчлэн түр хаасан.
  8. СБД, Чойдогийн гудамж, ГХЯ-ны баруун урд уулзвараас Сонгодо эмнэлгийн зүүн хойд уулзвар хүртэл замын засварын ажил 2014.08.05-с 2014.09.17-ны хооронд хийгдэж байгаа тул зорчих хэсгийг хэсэгчлэн түр хаасан.
  9. СХД, Монгосын Уулзвараас ТЭЦ-4-ийн уулзвар хүртэл замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа тул 2014.07.04-с 2014.10.31-ний хооронд түр зам гарган хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа. Замыг хэсэгчлэн түр хаасан.
  10. СХД, Баянхошууны замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан Жанцан дэлгүүрийн уулзвараас хойш 400 м газрыг 2014.09.06-с 2014.09.18-ны өдрийг хүртэл хэсэгчлэн түр хаасан.
  11. ЧД, Энхтайваны өргөн чөлөө, УИД-ийн баруун болон хойд хэсгийг замуудад хучилт хийх тул 2014.09.16-с 2014.09.18-ны өдөр хүртэл хэсэгчлэн түр хаана.
  12. СБД, Чойдогийн гудамж Blue Sky төвийн урд замыг дулааны шугам шинэчлэн солихтой холбогдуулан 2014.09.15-с 2014.09.20-ны өдрийг хүртэл хэсэгчлэн түр хаасан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.