Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж байна.

Хууль зүйн яам, түүний харъяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Чингисийн талбай” дээр амжилттай зохион байгуулагдаж байна. Шинэчлэлийн засгийн газрын Хууль зүйн яамны явуулж буй үйл ажиллагааны талаар сурталчилж, холбогдох албадууд иргэдийн сонирхсон асуудлын дагуу хариултыг өгч, шаардлагатай үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал:

  1. Монголын нотариатчдын холбоо: Иргэний бичиг баримтын хуулбарыг үнэ төлбөргүй баталгаажуулах, зарим үйлчилгээг хөнгөлөлттөй үнээр нотариатын үйлчилгээ үзүүлэх.
  2. ХЗЯ, Хуульчдын холбоо, Эрх зүйн Туслалцааны төв: Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх.
  3. Хууль зүйн Үндэсний хүрээлэн: Хууль зүйн ном, хэвлэлийн худалдаа, Хууль хэвлэх, Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилго хураамж худалдаалах.
  4. Цагдаагийн ерөнхий газар: Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн лавлагаа гаргах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, галт зэвсгийг худалдах, улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, цагдаагийн төв архивын лавлагаа, цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол, санал, өргөдөл хүлээн авах.
  5. УБЕГ /Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, дүүрэг/: Төрсний бүртгэл шинээр хийх, цахим үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа олгох.
  6. Улсын бүртгэлийн төв архивын газар: 1989 оноос хойшхи иргэний гэр бүлийн байдлын  бүртгэлийн 8 төрлийн лавлагаа болон цахим үнэмлэхийн лавлагаа, 1988 оноос хойш төрсөн иргэдэд гэрлэсэн эсэх, хуулийн этгээдийн компаниудын дэлгэрэнгүй болон бүртгэлтэй эсэх лавлагаа олгох.
  7. УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газар: Гадаад паспортын хугацаа сунгах, шинээр авах, гадаад паспортын захиалгын мэдүүлгийн хуудас хүлээн авах, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт хийх.
  8. УБЕГ-ын Мэдээллийн технологийн газар: ТҮЦ машин байршуулж, иргэдэд лавлагаа олгох мөн  цахим үнэмлэх дахин захиалах хүсэлт хүлээн авч,  хэвлэж буцаан олгох.
  9. УБЕГ-ын Бүртгэлийн хяналтын хэлтэс: Иргэний баримт бичгийн зөрчил түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, баримт бичгийн зөрчилтэй иргэдийн асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх.
  10. УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар: Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх; /материал бүрэн шаардлага хангасан байх/.
  11. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар: Шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж, гэрчилгээ олгох; /материал бүрэн шаардлага хангасан байх/.
  12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн: Гарын мөрийн дардсын үйлчилгээ үзүүлж дурсгах, Хуурамч мөнгөн тэмдэгтийг таниулах үйл ажиллагаа, Иргэдийн цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлох, Шинээр галт зэвсэг худалдан авсан, бусдад шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч сунгах зэрэгт иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн лабораторийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэх ажил явагдаж байна.
  13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар: Иргэд,  аж ахуйн нэгжид шүүхээр тогтоогдсон өр төлбөртэй эсэх лавлагаа.
  14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар: Гүйцэтгэх хуудасны лавлагаа.
  15. Архивын ерөнхий газар: 1933, 1956 оны хүн амын тооллогын цахим мэдээллийн сангаас лавлагаа олгох.
  16. Хил хамгаалах ерөнхий газар: Хилчдийг ар гэртэй нь холбож өгөх үйлчилгээ.
  17. Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар: Визийн үйлчилгээ, бүртгэл, тодорхойлолтууд, зөрчил арилгах.
  18. Тахарын Ерөнхий газар: Нээлттэй ажлын байр танилцуулах, Өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.