Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний  ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгний гэрээ байгуулаад байна. Тус ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын авто замаас Бодь цамхагийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 12-ны 22.00 цагаас 09 дүгээр сарын 19-ний 06 цаг хүртэлх хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд 130м газарт ус зайлуулах шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.