Хууль Зүйн Яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна

Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажилалагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.
УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах үйлчилгээ үзүүлнэ.
Харин цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоо барих эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөх чиглэлээр зөвлөгөө өгнө.
Мөн цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэд, олон нийтийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг хүргэх юм.
Үүнээс гадна яамны харьяа бүх агентлаг газруудын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авч ажиллана. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр иргэд мэргэжилтнүүдээс чөлөөтөй ирж авах боломжтой. Та бүхнийг урьж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (537)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.