Улаанбаатар хотын түгжрэлийг буурулах 17,1 км автозам байнгын ашиглалтад орлоо

"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр  2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлсэн Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам өнөөдрөөс байнгын ашиглалтад орлоо.
Автозамын ажлыг хүлээж авах, нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус барилгын ажлыг “ЭСТО” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажлын явцад өдөр тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийжээ. Уг зам нь 8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй. Тойруу ихтэй, огцом эргэлтүүдтэй учраас 6 760 м замд  аюулгүйн туузан хашилт, анхааруулга, таних тэмдгүүдийг байршуулсан бөгөөд хурдны зам биш гэдгийг жолооч нарт анхааруулж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэх 17,1 км автозамыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт замчдад шагнал гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.