Баянхошууны 1 км замыг даваа гарагт хаана

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа билээ. Тус ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн 1 км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 06:00 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ныг дуустал бүтэн хаана. Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.