Замын хөдөлгөөнд оролцогч, жолооч нартаа баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад ажлын айлчлал хийсэн.  Айлчлалын үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байхаар амжилттай зохион байгуулж чадлаа. Замын хөдөлгөөний ачааллын хувьд бусад өдрүүдийг бодвол харьцангуй гайгүй байсан бөгөөд жолооч нар хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцсон нь гудамж замд үүрэг гүйцэтгэж байсан манай алба хаагч нарт маш их  тус дэм болсон юм. Иймд нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт тухайн цаг үеийн байдлыг сайтар ойлгож бие биенээ хүндэтгэн оролцсонд нийт Нийслэлийн Замын цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж “Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” гэсэн сайхан ерөөлийг өргөж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.