Лицензийн төвийн хөл хөдөлгөөн ихтэй байна

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Лицензийн төв шинэ байрандаа шилжин ирж үйл ажиллагаагаа эхлүүлж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон шинэлэг ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас олгогддог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор Лицензийн төв нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа шинэ байрандаа явуулж эхэллээ. Мэргэжил хяналт, Зөвшөөрөл хяналтын гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдан ажиллана.
Мэргэжил хяналтын хэсэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2002 оны 102 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ын хэрэгжилтийг ханган үйл ажиллагаа явуулж байна.
Харин зөвшөөрөл хяналтын хэсэг нь Галт зэвсгийн тухай, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай, химийн хорт болон аюултай бодисын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээ тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам", бусад холбогдох журам стандартын хэрэгжилтийг хангуулан үйл ажиллагаа явуулж байна.
Хуучин зарим үйлчилгээг долоо хоногийн аль нэг өдрийг сонгон иргэдэд хүргэдэг байсан бол Лицензийн төв байгуулагдснаар бүх үйлчилгээг өдөр бүр хүргэж байгаагаараа онцлогтой юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.